СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

ЗОРИЛГО

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар нь ажилтнуудыг орон сууцжуулах  хөтөлбөрийн  хүрээнд тус газрын ажилтнуудын ая тухтай, тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх, амьдрах орчин нөхцлөө сайжруулах зорилгоор хууль эрх зүйн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.   

Хөтөлбөрийн дагуу ажилтнуудад худалдан авах чадварт нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан,инженерийн бүрэн хангамжтай хямд чанартай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлнэ.  

ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах ус дулаан дамжуулах 91 дүгээр төвийн 800 квадрат метр газар дээр 9 давхар 54 айлын орон сууцны барилгыг тухайн оролцож буй компани өөрсдийн хөрөнгөөр  бариж ашиглалтад оруулах ба байгууллагын ажилтнуудад хөнгөлөлттэй үнээр олгох нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломжтой.

ЧАДВАРЫН ШАЛГУУРЫН ҮЗҮҮЛЭЛТ БОЛОН ТАВИГДАХ ШААРДЛАГА

Хангавал зохих чадварын шалгуурын үзүүлэлт

Мэдүүлгээ ирүүлж буй газар нь заасан чадварын үзүүлэлтийг хангах шаардлагатай ба дараах мэдээллийг мэдүүлгийн хамт ирүүлнэ.   

Үүнд:

(1) Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын тусгай зөвшөөрлийн хуулбар

(2) Өмнө гүйцэтгэсэн ижил төстэй ажил үйлчилгээний танилцуулга ажил хүлээлцсэн акт, буюу эдгээртэй дүйцэх нотлох баримт.

(3) Байгууллагын танилцуулга.

(4) Сүүлийн 3-5 жилийн Санхүүгийн тайлан болон холбогдох баримт бичиг

(5)  Ажилтнуудад олгох квот болон худалдах үнийн санал, хөнгөлөлт урамшуулалын талаарх мэдээлэл

(6)  Барилгажих талбайтай танилцаж гаргасан скиз, план зураг 

Эдгээр нөхцөлийг хангасан байгууллага, компаниуд 2022 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн дотор албан бичиг болон  холбогдох материал, хамтран ажиллах хүсэлтээ Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын 2 дугаар давхар 202 тоотод авчирч өгнө үү.

Харилцах утас: 80114957, 88020013

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу Өөрийн байр

 

АЖЛЫН ДААЛГАВАР

1

Барилга байгууламжийн нэр, байршил

Хан-Уул дүүргийн 10-р хороо, УДДТ 91 төвийн газар Ажилтнуудын орон сууц

2

Эзэмшил газрын хэмжээ

798 м2

3

Давхарын тоо

9 давхар

4

 

Авто зогсоол

БнбД 30-01-04-н заавал мөрдөх 14 дүгээр хавсралтад зааснаар /ХБТХууль 12.6.3/ эзэмшил газарт багтаан авто зогсоол төлөвлөх

5

Тоглоомын талбай, амрах талбай

БнбД 30-01-04-н 2 дугаар хүснэгтэд зааснаар

/ХБТХууль 12.6.3/ 

6

Инженерийн шугам сүлжээнд тавигдах шаардлага

Газар доорх болон дээрх хуучин байгаа инженерийн шугам сүлжээг эзэмшигчтэй зөвшилцөн зөөж шилжүүлэх болон өргөтгөл хийх, засварлах

7

Талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага 

Орчинтой уялдуулж ногоон байгууламж төлөвлөх, зам талбайд гэрэлтүүлэг хийх, онцгой нөхцөлд ашиглах орц гарц төлөвлөх

8

Онцгой нөхцөл

–       Орчин үеийн архитекторын оновчтой зөв шийдэлтэй байх

–       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц гарц, зам талбайг стандартын дагуу төлөвлөх

–       Галын аюулгүй байдлын нөхцөл БНбД 21-01-2 мөрдөх

 

Facebook
Twitter