ИХ БОЛОН УРСГАЛ ЗАСВАРЫН АЖИЛ ЭНЭ 7 ХОНОГТ:

Энэ долоо хоногт Сэлбэ, Туул, Дунд гол дагуух үерийн гамшигт өртсөн объектууд болон үерээс хамгаалах далан босгох, далангийн нөөц бүрдүүлэх ажилд ОСНААУГ-ын харьяа салбар төвүүд хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөт их болон урсгал засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна.
Баруун түгээх төвийн ус дулаан дамжуулах 132 дугаар төвийн харьяа эрчим хүчний 1, 2, 3, 4, 5, 6, 106, 96, 98, 5-58, 4б, 4-48 -р байрны хүйтэн усны 100 мм диаметртэй шугам, СХД-ийн Нийгмийн даатгалын хашаан дахь 5 м шугамуудыг хэсэгчлэн сольж усны алдагдал зогсоон хэрэгцээний халуун, хүйтэн усыг нээж хэвийн болгов.
Баруун түгээх төвийн БЧУДДТ-80 дугаар байрыг ус дулаан дамжуулах 101 дүгээр төвийн 2-р хэлхээнд схем өөрчлөн холбож, халаалтын өгөх буцах 80 мм диаметртэй 30 м шугам, хэрэгцээний халуун усны өгөх 76 мм диаметртэй 15 м, буцах 40 мм диаметртэй 15 м шугамуудыг сольж хэвийн болголоо.
Facebook
Twitter