УЛСЫН ДУГААРЫН ДЭВСГЭР ӨНГИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д “Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгсэлд бусад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэнэ” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоол, мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/140 дүгээр тушаалаар баталсан стандарт, дүрэм журмын дагуу ОСНААУГ салбар төвүүдийн суудлын автомашин 8, тусгай зориулалтын 17, нийт 25 тээврийн хэрэгслийн улсын дугаарын дэвсгэр өнгийг цэнхэр болгон шинэчиллээ.

Монгол Улсын авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчид 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 8000 автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр болсон. Ингэснээр төрийн машиныг хувьдаа унадаг асуудалд ард иргэдийн оролцоотой хяналт бий болгох, түлш шатахууны зардал, замын түгжрэл багасах ач холбогдолтой аж.

Facebook
Twitter