УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ОСНААУГ-ын хэлтэс, алба, салбар төвүүдийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2023 оны 08 дугаар сарын 08-нд удирдах газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хурлаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаярын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, цаг үеийн нөхцөл байдал, ажилтнуудын нийгмийн асуудлыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах их, урсгал засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн юм.
 
2023 оны 08 дугаар сарын 08-ны байдлаар:
– Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах инженерийн шугам сүлжээний их засвар 63,5 хувь, урсгал засварын ажил 51,6 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
 
– Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/242 дугаар захирамжийн хүрээнд Инженерийн шугам сүлжээний худгийн тагуудын бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах үзлэгээр ус дулааны 1620, ариутгах татуургын 7206 худаг хамрагдаж авто болон явган замын түвшнээс дээш гарсан 108, цөмөрсөн 54, стандарт бус тагтай ус, дулааны 113 ширхэг, ариутгах татуургын 299 ширхэг тагыг шинэчлэн сольж, засварлаж байна.
 
– Төв түгээх төв, ХҮТ-6, ХҮТ-7, ХҮТ-8, ХҮТ-9, ХҮТ-10, ХҮТ-11, ХҮТ-12, ХҮТ-13, ХҮТ-14, ХҮТ-15, ХҮТ-16 төвийн 121,9 км ариутгах татуургын шугам, 5478ш худгийг лайдаж цэвэрлэн, механизмаар угаалаа.
 
– 2-р хэлхээний нийт 152 УДД төвүүдийн 23.8326 м шугамд шахалт хийхээс гүйцэтгэл 100%, 0 зогсолттой уялдуулан хийх 133 УДДТ-ийн 37.675 м шугамын шахалт 77,4 хувь гүйцэтгэлтэй байна.
 
ОСНААУГ-ын үйлчилгээний цар хүрээ өргөжиж байгааг харгалзан Нийслэлийн нийтийн зориулалттай орон сууцны хэрэглэгч, оршин суугчдад 24 цагийн турш дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхийн тулд нэмж “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг шинээр байгуулан, мэргэжлийн болон инженер техникийн ажилтнуудыг зохих түвшинд байлган ажлын ачааллыг тэнцвэржүүлэх бүтэц орон тоог оновчтой тогтоохоор санал боловсруулан Удирдах зөвлөлд танилцуулан ажиллаж байна.

Facebook
Twitter