УУЛЗАЛТ БОЛЛОО

Өнөөдөр (2024.01.11) Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын удирдлага болон 300 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонсож ажиллалаа.
Уулзалтын эхэнд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрын дарга Ч.Мэндбаяр нээлтийн үг хэлж, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Б.Батдэлгэр “Ажилтнуудын цалин хөлс, нийгмийн асуудлын талаарх мэдээлэл”, Инженерийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга З.Дагдан “Инженерийн шугам сүлжээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал”, “Монголын Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны дарга Б.Жавзандулам “Хамтын гэрээний талаарх мэдээлэл” сэдвээр тус тус мэдээлэл өгч, тулгамдаж байгаа асуудлыг талууд хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцов.
Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү Орон сууц нийтийн аж ахуйн салбарын ажилтнуудын өмнө тулгамдаж буй цалин хөлс, нийгмийн асуудал, үйлчилгээний үнэ тариф, техник тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагад онцгой анхаарч, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа илэрхийллээ.
Facebook
Twitter