2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн захирал Б.Нарантуяа нар Санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа. Санамж бичгийн хүрээнд 2 тал дараах чиглэлээр хамтарч ажиллах юм. Үүнд:
• Барилгын салбарт бэлтгэгдэж буй инженерүүд болон салбарт ажиллаж буй инженерийн тасралтгүй мэргэжил дээшлүүлэх
• Дадлагажигч оюутан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
• Цалинтай оюутан, тэтгэлэгт хөтөлбөр
• Мэргэжлийн техникийн семинар, хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, уралдаан тэмцээн хамтран зохион байгуулах,
• Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой судалгаа хамтран хэрэгжүүлэх;
• Хоёр талын гадаад хамтын ажиллагааг харилцан дэмжих,
• Харилцан мэдээ, мэдээлэл солилцох зэргээр хамтарч ажиллах юм.