БИДНИЙ ТУХАЙ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО Хэрэглэгчдийн ая тухыг хангасан үйлчилгээгээр тэргүүлэгч, мэргэшсэн хамт олон байхад оршино.

БИДНИЙ УРИА Бидний үйлчилгээ, таны ая тухын баталгаа

МАНАЙ ХАМТ ОЛОН

Тус газарын мэргэжлийн удирдлагын баг, 2000 гаруй инженер техникийн ажилтнууд, 20 гаруй хүнд машин механизм, тоног төхөөрөмж байнгын бэлэн байдалд ажиллаж, 75 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Одоогоор бид Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 60 хүртэлх хувийг хариуцан ажиллаж байна.

ХАМРАХ ХҮРЭЭ

Манай байгууллага нь 8 хэлтэс, 3 түгээх төв, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтанууд  “Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа” уриатайгаар Улаанбаатар хотын нь   6 дүүргийн 2139 орон сууцны байр,  114193 өрх, 374086 оршин  суугч , 9963 аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч хэрэглэгчдийг дулааны эрчим хүч хэрэгцээний халуун хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй найдвартай түгээх ажиллаж байна.

ТҮҮХЭН ТОВЧООН

1947 онд ОСНААУГ-ыг Хот нийгэм хангамжийн хэлтсийн харьяа Орон Сууцны Тасаг нэртэйгээр байгуулжээ.  Уг байгууллага нь 1947 оноос 1950 он хүртэл энэ нэрээрээ 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ.

1950 онд Хот нийгэм хангамжийн хэлтсийн харьяа Орон Сууцны Тасгийг Улаанбаатар хотын өргөжин тэлэлттэй холбогдуулан үйл ажиллагааг өргөтгөж Хотын Орон Сууцны Хэлтэс болгон өөрчилөв.

1968 онд Хот Орон Сууцны Хэлтсийг  Хот Нийгэм Хангамжийн Хэлтэс болгон өөрчилөв.

1969 онд Хот Нийгэм Хангамжийн Аж Ахуйн Газрыг Улаанбаатар хотын Нийгэм Үйлчилгээний Аж Ахуйг Удирдах Газар болгон өөрчилөв.

1976 онд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрыг Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газар болгон өөрчилөв.

1991 онд орон даяар өмч хувьчилал өрнөсөнтэй холбогдуулан Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газрыг Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Компани болгон өөрчилөв.

2001 онд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Компанийг Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газар болгон өөрчилөв.

2005 онд Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газрыг ОСНААУГазар болгон болгон өөрчилөв.