Banner

МЭНДЧИЛГЭЭ

         Дэлхий даяар жил бүрийн гурав дугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, усны хэрэглээг сурталчлан таниулахад оршиж буй юм.
Өдгөө дэлхий дээрх ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг бол “Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа” уриатай Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2000 гаруй инженер техникийн ажилтнууд, 20 гаруй хүнд машин механизм, тоног төхөөрөмж байнгын бэлэн байдалд ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, өдгөө Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний 47 хүртэлх хувийг хариуцан ажиллаж байна.
Улаанбаатар хотын амин  удас болсон инженерийн шугам сүлжээг хариуцан ажиллаж буй манай инженер техникийн ажилтан, албан хаагчид болон нийт хэрэглэгч та бүхэндээ ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэж дэлхийн усны өдрийн мэнд дэвшүүлье.

МОНГОЛ ОРНЫ УСНЫ НӨӨЦ

НУУР 88,5%

ГОЛ МӨРӨН 6,1%

Монгол орны бүх гол мөрнүүд

МӨСТӨЛ 3,4%

Монгол орны бүх мөнх цастай уулнууд

ГАЗАР ДООРХ УС 1,9%

Монгол орны гадарга доорх ус

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙН ҮҮСЭЛ ГАРАЛ

НҮБ-ын 1992 оны чуулганаас цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны хомсдолоос гаргах, цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх талаар улс орнуудад уриалж, жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тодорхой уриан дор тэмдэглэж байхыг тунхагласан.

2024 ОНЫ УРИА

2024 оны хувьд “Ус ба Энхтайван” гэсэн уриа доор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан байна.

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ?

ЦЭВЭР УС ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн ам, хүнсний зориулалтаар хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан стандартад нийцсэн, савласан цэвэр уснаас бусад усыг хэлнэ.

БОХИР УС ГЭЖ ЮУ ВЭ?

Унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон усыг хэлнэ.

СУУРЬ ХУРААМЖ

Ус болон халаалтыг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг авдаг.

ТАРИФ ГЭЖ ЮУ ВЭ?

Цэвэр, бохир ус, халаалт, халуун усны үйлчилгээний төлбөрийг хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл болон Эрчим хүчний зохицуулах хорооноос баталж нийтэлсэн үнийг хэлнэ

ЭНЭ ВИДЕОГ ДУУСТАЛ НЬ ҮЗЭЭРЭЙ.